2023.09.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сангийн сайд Б.Жавхлан "Соёлын сэргэлт-2023" аянд оролцлоо
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Соёлын сэргэлт-2023” аянд оролцлоо.
Энэ үеэр мэргэжлийн урлагийн байгууллагууд болон кино урлагийн салбарынхан цуглаж, Монголын кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл Дархан-Уул аймагт байгуулагдлаа. “Дархан хот бол кино урлаг хөгжихөд хамгийн таатай хот. Дархан хотод кино павильон байгуулж, Монголын кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл байгуулна” гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
Соёл урлагийн түүхэн замналаараа, мэргэжлийн урлагийн хөгжлөөрөө манлайлан ирсэн Дарханчууд өдгөө кино урлагийн төв болох бүрэн боломжтой билээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25