“ШИНЭ СЭРГЭЛТ - ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУС”
“Шинэ сэргэлт бол Хандлагын өөрчлөлт” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон. Үнэхээр аль ч цаг үед улс орны хөдөлгөгч хүч нь хөдөлмөрийн насны залуус нь байдаг. Монгол Улс залуусын орон. Залуусын хандлага дэвшилтэт байвал улс орон сэргэн мандана.
Засгийн газраас залуучуудынхаа хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсээр ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нь Чингэлтэй дүүргээс сонгогдон, олон түмнээ төлөөлж байгаа хүний хувьд дүүргийнхээ залуучуудын хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байна.
Залуус Та бүхэн “Шинэ сэргэлт-Чингэлтэй” бодлогын зорилтыг гардан хэрэгжүүлэх гол хүч мөн хэмээн “Чингэлтэйн залуус - бид хамтдаа” чуулга уулзалтын нээлтийн үеэр Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо.
Энэхүү чуулга уулзалтад дүүргийн 1-24 дүгээр хорооны 1500 гаруй залуус оролцож, дүүргийн залуус маань харилцан ярилцаж, баг болон хамтран ажиллаж, дуу хөгжим дор цэнгэн баясан Хандлагын өөрчлөлтийг өөрсдөө эхлүүлэн эргэн тойрондоо эерэг бодит хувь нэмэр оруулахаар боллоо.
Засаг төрийн бодлого, үйл хэрэгт оролцоогоо нэмье, дуу хоолойгоо хүргэе, үзэл бодлоо илэрхийлье гэх залуусынхаа үйл хэргийг дэмжиж байгаагаа ч дуулгалаа.
Залуусаа нэгтгээд, тэдний хүчийг ашиглаж, мөрөөдөл, хүсэл сонирхол, чадамжийг улс төр болон технологи, инженерчлэл гэх мэт бүх шатанд дэмжээд өндөр хөгжил дэвшилд хүрсэн жишээ олон. Бид яг л тэр зарчмаар залуусынхаа хүч, оролцоог нийгмийн бүх шатанд хангах нь чухал.