МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймагт "Бидний бахархал" төсөл хэрэгжүүлж эхэллээ
2023.09.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Орхон аймагт "Бидний бахархал" төсөл хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Орхон аймагт, Эрдэнэт хотод “Бидний бахархал” төсөл хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийг Монгол Цэргийн холбоо хамтран хэрэгжүүлж буй. УИХ-ын гишүүн Д.Батлут тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд уг ажлыг Эрдэнэт хотод хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна.

“Бидний бахархал” төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ