МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авах боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

УИХ-ын хяналт шалгалтын хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Тиймээс байр сууриа хэлэх зүйтэй хэмээн бодож байна. Гишүүддээ хандаж хэлэх үг байна. 2019 онд оруулсан Үнсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, парламентын хяналтын механизмыг чанартай болгох тухай асуудал байсан. Нийтийн сонсголын хүрээнд УИХ маань нэр дэвшигч буюу томилгооны сонсголын асуудлыг хуульчилсан.

Ингэснээр сүүлийн үед Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийгддэг, тухайн байгууллагууд дээр нь ардчиллын зарчмыг шалгаруулдаг гэхчлэн, дөнгөж эхэлж байна.

Тэгэхээр, харамсалтай нь дээд шүүгч, цэцийн гишүүд, ерөнхий прокурор дээр танилцах, зөвшилцөх ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт хийчихээр, өмнө нь засаж байсан алдаагаа байхгүй болгочих гээд байна. Өөрөөр хэлбэл, байгууллага албан тушаалтан хооронд яригддаг, хэлэлцэгддэг тодорхой цаг хугацаанд буюу 2 долоо хоногоор олон нийтэд танилцуулах боломжийг олгодог.

Нэр дэвшигчийг тал талаас нь, тухайн томилох эрх бүхий этгээд, нөгөө талд нь танилцаж зөвшилцөж буй эрх бүхий этгээд гэдэг ч юм уу, түүнээс гадна УИХ-ын гишүүдийг илгээсэн сонгогчид оролцоод төрийн хууль сахиулах ажлыг хийдэг хяналтын нарийн шүүлтүүрээр оруулдаг механизмыг хийсэн. Үүнийгээ үгүйсгэвэл бид өмнөх байдал руугаа орно гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. 

ШИНЭ МЭДЭЭ