2023.10.05
Эдийн засаг, Худалдаа

Ш.Адьшаа: Монголбанк, манай төр хэдхэн арилжааны банкнаас хараат болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Мөнгөний бодлогын асуудал хэлэлцэх үед Монголбанкны байр суурийг сонсохоор "мухардалд" орсон шинжтэй байна. Монголын банк санхүү, төр нь хэдхэн тооны арилжааны банкны эрхшээлд орсон байдал харагдаж байна. Ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна. Аливаа асуудал,гадны хөрөнгө оруулалт, хүү буулгах талаар ярихаар төртэйгөө нийлээд ҮАБ-ын асуудал гэсэн ганц үгээр хаагаад, өөрсдөө банк санхүүгийн системд ноёрхлоо банкны хүүгээр дамжуулж, ард түмнээ мөлждөг,жижиг дунд бизнесүүдийг мөлждөг энэ системийг Монголбанк, төр хийх чадваргүй гэж үзэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний Монголбанкаар дамжуулъя гэхээр хийхгүй. Иргэд хүртэл ярьж байна. Иргэдээ тоодоггүй. Энэ асуудлаа яах вэ. Хэдхэн арилжааны банкны хараа хяналтад орсон чигээрээ явах уу. Монголбанк мөлийсөн зүйл ярьж байна. Засгийн газрын барьцаанд орчихсон харагдаж байна.

Түүний асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ