2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: Өөрсдийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдээ хайрлан, хамгаалах нь төр засгийн нэн тэргүүний үүрэг юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ цаг үеийн асуудлаар ярилцаж байна. Монгол орон даяараа хэрд хийтэл цочирдож УИХ хуралдаж байна. Ингээд ч атугай хуралдаж байгаа нь болж л байна. Хамгийн аймар нь нэг өдөр хэрд хийтэл хуралдаад л, дараагийн аймшигтай асуудал гарах хүртэл тэнэг хүмүүс шиг байж болохгүй. Н.Баярсайхан гишүүн энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсэгт миний бие сэтгэл гаргаж явсан. 

Хэн нэгнийг буруутгах тухай ярих гээгүй. Бид одоо яах вэ. Нэг л Монгол. Зүрх шаналж байна. Монгол Улсын Үндсэн хуульд, иргэдийн аюулгүй байдлыг хангах хэмээсэн байдаг. Үүн дотроо өөрсдийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдээ хайрлан хамгаалах нь төр засгийн нэн тэргүүний үүрэг юм.

Үндсэндээ УИХ, эрх зүйн орчин бүрдүүлэх, төсөв батлах, хуульд хяналт тавих гэсэн ажилтай. Бүхнийг тэгээс эхэлмээргүй байна.

Бид авлигатай тэмцээд тэмцээд нийтдээ хэчнээн төгрөгийн орлого олов. Хулгайч нараас хэдэн төгрөг орж ирэв. Түүнээс хэчнээн төгрөгийг нь хүүхдийн асуудалд тавих боломжтой вэ?

Авлига их байна гэдэг нь ажилгүйдэл, архидалт их байна гэсэн үг. Архидаад, арчаагүй байгаа хүмүүсийг өмөөрөөгүй. Гэхдээ төрөөс ажлын байр бий болгох асуудал дээр бид авлигад идүүлээд, энэ ажил тэг байгаа.

Түүний асуултад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Х.Булгантуяа хариулт өглөө.  

 

ШИНЭ МЭДЭЭ