МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулиуд
2023.10.09
Улстөр

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулиуд

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталсан байна. Энэ долоо хоногт доорх хууль, тогтоолын төслүүдийг байнгын хороо, ажлын хэсэг, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 

ДАВАА ГАРАГ /2023.10.09/

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • “Биокомбинат” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцах

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

  • “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэг

МЯГМАР ГАРАГ /2023.10.10/

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хороо

  • “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

  • Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  • “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох /Эрдэнэс-Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар/

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2023.10.03-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
  • Мэдээлэл сонсох /Хаалттай/

Эдийн засгийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • 2024 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан хүүхэд хамгаалал, хөгжил, эх, нярайн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих ажлын талаар Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын мэдээлэл сонсох
  • Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хянан шалгах түр хороо /Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах асуудлаар/

  • Хянан шалгах түр хорооны даргыг сонгох
  • Бусад

ЛХАГВА ГАРАГ /2023.10.11/

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Инновац, цахим бодлогын байнгын хороо

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

Хууль зүйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонсголын тов тогтоох тухай/
  • Бусад

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсох
  • Бусад

Төсвийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

ПҮРЭВ ГАРАГ /2023.10.12/

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Эдийн засгийн байнгын хороо

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  • Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Цаг үеийн асуудал

БААСАН ГАРАГ /2023.10.13/

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Эдийн засгийн байнгын хороо

  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.12, 10.13/

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

  • Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Бусад
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох

ШИНЭ МЭДЭЭ