СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

БАЯНХОШУУНЫ ХӨТӨЛИЙГ ХИЛЧИН ХОТХОНТОЙ ХОЛБОСОН АВТО ЗАМ ХИЙГДЛЭЭ
2023.10.11
Орон нутгийн хөгжил

БАЯНХОШУУНЫ ХӨТӨЛИЙГ ХИЛЧИН ХОТХОНТОЙ ХОЛБОСОН АВТО ЗАМ ХИЙГДЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороог холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо.

Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.


Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны Баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ, 21-р хороолол, ханийн мартериал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ