2023.10.12
Хууль, эрх зүй
Ж.Батсуурь: Хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийн хулгай хийж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууль асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Иргэний нийгмийн байгууллагууд болон бусад байгууллага манай улсыг ардчиллын индексээр ухарч байна гэж мэдээлсээр байгаа.Үүний гол сүнс нь сонгуулийн ардчилал байх ёстой. Ардчилсан орныг илтгэх зүйл олонхын саналаар шат шатны төр барих. Гэтэл нөхцөл байдал өөр болж байна. Үүнийг бид 11 үүлээ хүч хүрэхгүй байна. Их хурлын сонгуулийн тухай хуулийг яаж өөрчиллөө, зардлыг яаж багасгана гэж "донгодож" байлаа. Өнөөдөр улсын төсөв дээр яаж орж ирж байгааг бид харж байна. Хүнд таалагдахын тулд өргөн барихдаа заавал мөнгөтэй холбож ярьдаг. Хэдэн самбар гэх мэт... Яг үнэндээ тухайн хуулийг хэлэлцэж байхдаа нэг жилийн өмнө өөрчилж болохгүй, сонгуулийн уур амьсгал орчихно, иргэдийн санаа, сэтгэл өөр болчихно гэж үүнийг цоожилж байгаа юм. Энэ цоожийг эрх мэдлийн хүрээнд нээгээд, өөрт дуртай нөхцөл байдлаар өөрчилжардчиллын зарчмаас ухарч байна.
Та бид нийг олон нийт, олон улс харж байна. Удахгүй сонгуульгүй, анхан, дунд шат гэж байхгүй болох нь ээ. Салбарын хуулийг харахаар Боловсролын тухай хууль гарч ирээд Боловсролын сайд боловсролын чиглэлийн бүх томилгоог хийдэг болсон. Бүх мөнгө мэддэг болсон. Одоо байгаль орчин, газар хүлээж байна. Орон нутгийн цонхны хагархайг Сангийн сайд мэддэггүй болъё гэж уран донгодоод байсан юу болов. Өнөөдөр томилгоогоор дамжин бүх эрх мэдлийг авч болохгүй. Иймд энэ хуулийг зургаан сараар сунгаж болохгүй. Хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийн хулгай хийж болохгүй. Энэ зөвхөн Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр гарч байгаа зүйл биш, Сонгуулийн тухай хууль болон бусд хууль дээр хууль батлах замаар хуулийн хулгай оруулж ирж байна.
Өнгөрсөн жил Төсвийн тухай хуулийг батлахдаа дагасан хуулиндаа Шадар сайдын орон тоог оруулаад ирсэн. Хүмүүс гуя дагаж, хүзүү гэдэг. Та нар дандаа хүзүү дагуулж гуя гэдэг. Аливаа зүйлийг бага дээр нь дарах ёстой. Та нарыг хүзүү дагаж, гуя оруулж ирэхийг мэдэж байна. Орон нутгийг томилгооны болон санхүүгийн эрх мэдэлгүй болгож байна. Одоо ард түмнийг сонгох эрх мэдэлгүй болгоно гэдэг ардчилсан монгол оронд байж боломгүй үйлдвэл. Хөдөө орон нутагт тархан суурьшиж буй ард иргэдийн ганцхан боломж бол сонгууль. Багийн даргаа сонгох, сумын ИТХ-аар дамжуулан сумын даргаа сонгох. Аймгийн иргэд нь аймгийн ИТХ-аар дамжуулан аймгийн даргаа сонгодог зарчмыг та бараг болиулж байгаа. Ховд болон бусад аймгийг хар дээрээс томилдог болсон. Энэ социализмын үеийн үйл ажиллагаанаас ялгарч байгаа зүйл юу байна вэ. Гадны орнууд манай улсыг сонгуулийн тогтолцоогоор нь ардчилсан улс гэж үздэг байсан бол одоо энэ байдал алдагдах гэж байгаа учир, үүнийгээ зогсоож, савраа татаарай.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07