2023.10.12
Хууль, эрх зүй
С.Амарсайхан: Энэ бол лоббины хууль байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Авлигажсан орон тоог бий болгож болохгүй. 4,3-т Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, татвар хариуцсан ажилтан татварын мэргэшсэн зөвлөх байна гэсэн. Санхүүгийн мэргэжилтэн байхад ингэж орон тооны зөвлөх шахах хэрэг байна уу. Орон нутгийн өмчит компани маш их бий. Энэ компани бүрд орон тооны зөвлөхтэй болно. Энэ нь Засгийн газар, Их хурлын цомхон байх, зардал хэмнэх гэдэг зүйлтэй зөрчилдөж байна. Аж ахуй нэгжүүд хүчээр 2-3 зөвлөх ажилтантай болно, үүнийг дагаад зардал, дарамт шахалт өснө. Зөвлөх нэртэй баахан байцаагчид аж ахуй нэгж бүрд чимээгүй авлига авдаг дээрээс нь захиргааны хэргийн шүүхийн ажлыг хийдэг буруу тогтолцоо бий болно.
Мөн 4.6.6 дээр үйлчлүүлэгчтэй холбоотой маргааныг шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөн оролцоно гэж байна. Гэтэл энэ өөрөө, иргэний болон захиргааны хэргийн хянан шийдвэрлэх хуультай давхардаж байна. Ийм заалт огт байж болохгүй. Аудит хийдэг компани лобби явж байна. Тэр байтугай улирал бүр компаниуд аудитаар тайлангаа батлуулдгаа болиулах хэрэгтэй. Бүх аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг ч бай, үгүй ч бай аудитаар орж байж тайлангаа өгдөг. Үүний цаана хүнд тайлангаа татварт өгдөг. Үүний цаана авлига, дарамт явж байна. хэрвээ олон улсын жишгээр явах гэж байвал, үүнийгээ авч хая. Татвар дагасан үргүй зардал их бий болдог. Энэ бол лоббины хууль байна. Санаачлагч нь энэ заалтуудаа татаж аваарай.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2024.11.27
Пестицидийг илрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ
2024.11.15