УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Энэ хуулийг дэмжээсэй гэж бодож байна. 2013 онд энэ хуулийг орж ирэхэд санаачлагчийн нэг байсан. Нэг жишээ ярья. АНУ-д хамгийн том мафийн гэмт хэрэгтнүүд айхтар том том хэрэг хийсэн байхад ганцхан зүйлээр бурууддаг нь улсад татвар төлөөгүй гэдэг зүйл байдаг. Энэ нь өөрөө төр байгаа бол татвар байна. Энэ мэдээж энгийн гэхдээ татварыг стандарттай, хариуцлагатай, мэргэшсэн байлгахгүй бол энэ төрийн үүрэг байдаг. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд дээр орон тоо нэмэхгээгүй, татвар хариуцсан хүн нь мэргэшсэн байж, хариуцлага үүрэх чадвартай байгаа ч, мэргэжлийн байгаа ч гэдгийг бий болгох гэж энэ хууль орж ирсэн. дараа нь хариуцлага тооцоход би мэдээгүй, би чадваргүй, би энэ тухай ойлгоогүй гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болгох гэж энэ хууль орж ирж байгаа юм.
Хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрлэгчид хувийн хэвшил дээр бүгдээрээ татвар хариуцсан заавал нэг мэргэжилтэнтэй байгаарай гэж энэ хууль орж ирээгүй харин татварын талаар мэргэшсэн хариуцлагатай, хэлж байгаа үгнийхээ төлөө төрийн өмнө хариуцлага үүрэх чадвартай ийм мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө аваарай гэж энэ хууль орж ирж байгаа юм. Энэ утгаараа энэ хуулийг дэмжээд явах нь манай улсад татвар нэмэгдэнэ. Татварын асуудал илүү хариуцлагатай, илүү мэргэшсэн байдалтай болно.