2023.10.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Т.Аубакир: Дунд шатны газар, хэлтсийн дарга нар ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Х.Болорчулуун сайд бодлогоо зангидаад сууна, дор нь ажиллаж байгаа газар, хэлтсийн дарга нар гүйцэтгэл сайтай ажиллаад зохицуулчхаж болох асуудал Монголын хөдөө аж, ахуйд байгаад байна. Тиймээс дарга нар өөр өөрсдөдөө хамааралтай ажлууддаа хариулна уу?
Танай байгууллагад малын эрүүл мэндтэй холбоотой мал эмнэлгийн газраас өнгөрсөн 42 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний гүйцэтгэл хэдэн хувьтай байна. Гүйцэтгэгдээд малын халдварт өвчин хэдэн хувь багасав.
Өнгөрсөн жил миний бие мал, махны экспортын ажлыг хэсгийг ахалж ажилласан. 160 сая орчим ам.долларын махыг Монгол Улс өнгөрсөн жил экспортолсон. Тун удахгүй идэшний цаг, мал нядалгаа эхэлнэ. БНХАУ руу экспортлох, Хятад улсаас ирж аттестатчиладаг үйл явц хэрхэн явж байна. Хятад руу аттестатчилах үйлдвэрүүдийнхээ нэрийг явуулаагүй. Одоо бойны цагаар ААН-үүдийн зөвшөөрөл ирээгүй байдаг. Үүнээс үүдээд экспорт удааширдаг. Яагаад нэрийг нь явуулахгүй байна вэ?
Хүнсний ногоочдыг дэмжих зээлтэй холбоотойгоор хүртээмж үнэхээр муу байна. Үүн дээр өнгөрсөн жил Засгийн газраас мал, аж ахуй дээр 132.3 тэрбум төгрөг... Мал аж ахуй, хүнсний ногоочид арилжааны банкнуудын шалгуурыг давдаггүй. Жижиг, аж ахуйн нэгжүүд буюу 10, 20 га талбайтай хүмүүс зээл аваад амьжиргаагаа залгуулах ямар боломжгүй байна. Маш хатуу шаардлагатай байна! Yогоочид зээлийн шалгуурыг хангаад, механикжуулалm болон усалгаагаа сайжруулах, зоориныхоо асуудлыг янзлах ямар ч боломжгүй. Бид энд яриад л байдаг. УИХ, Засгийн газраас маш олон шийдвэрүүд гарч байгаа ч бүх ажлууд дунд шатандаа очоод гацдаг.
Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19