МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Энх-Амгалан: Малыг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байхгүй!

УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Малыг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулна гэж хэзээ ч байхгүй. 71.1 сая толгой мал тоологдлоо. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ бид 4 гоц халдварт өвчний голомттой ОУ-ын байгууллага хориг тавьчихдаг гээд суугаад байдаг. ОУ-ын байгууллагатайгаа ажиллахгүй юм уу. Энэ хоригуудаа цуцлуулахгүй юм уу. Тусгай ногоон гэрчилгээ юм аа авахгүй юм уу.

Малыг эрүүлжүүлэх асуудал дээрээ ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахгүй юм уу. Мөн вакцины үйлдвэр байгуулахгүй юм уу. Хэрэгтэй хэрэггүй, чанартай чанаргүй вакцин шахуулдаг бүлэглэл ээ зогсоохгүй юм уу.

Малыг эрүүлжүүлэх хөтөлбөр дээр 42 тэрбум төгрөг тавигдлаа шүү дээ. Үүн дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах тухай асуудал нь цэвэр үйлдвэрлэлийн асуудал. Хямд өртгөөр цэвэрлэх байгууламж барина гэнэ үү!

Малчдын залуу халааг бэлтгэнэ хэмээн яриад байна. Мал маллахыг заана гэж байх уу? Малчдыг нинжа болгох гээд байгаа юм уу.

Харин малчдад хоёр том асуудал бий. Нэг нь бэлчээрийн тухай асуудал. Олон малтай малчид чинь залуу малчдадаа бэлчээрээ өгдөггүй. Удаах нь эхнэр хүүхдийнх нь тухай асуудал. Залуу малчдыг бэлтгэх тухай ОУ-ын төсөл хөтөлбөрөөр зааж сургах тухай асуудал байхгүй.

Усалгаатай тариалан эрхлэх тухай асуудал ярьж байна. Төслийн нэгжээ байгуулахгүй юм уу. Энэ чинь яваандаа хувьчлагдаад юу биш болно шүү дээ. Нийт бэлчээрийн 70 орчим хувь нь доройтчихсон. Тиймээс усалгаатай тариаланг дагуулж хөгжүүлэхгүй л юм бол цаашид явахад хэцүү.

Түүний асуултад, Мал, эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ