МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Ганболд: Залуу малчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай!

УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

Залуу малчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Б.Баярсайхан гишүүн 4 асуулт асуусан байгаа юм. Нэгдүгээрт нь, малчид руу чиглэсэн ямар ажлууд хийв гэж. НД-ын багц хуулийн хүрээнд малчдын НД-ын 50 хувийг төрөөс даадаг болсон. Энэ бол сайн. Тэдэн рүү чиглэсэн үүнээс өөр юм алга. Хөтөлбөр гаргаад, Засгийн газар, яамд хариуцлага хүлээгээд явчих хэрэгтэй. Тухайлбал, ХХААХҮ яам нь зөвхөн малжуулалтынхаа асуудлыг, ЭМЯ нь залуу малчдын НД-ын асуудлыг шийдээд явах байдлаар.

Харилцаа холбооны яам нь үүрэн холбоо, харилцаа холбооны сүлжээг орон нутагт бий болгох асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Одоогийн нийгэм, тэр дундаа залуучууд цахим орчинд орж мэдээлэл авах асар их хэрэгцээ шаардлагатай байна.

Барилга, хот байгуулалтын яам, хөдөөд отор нүүдэл ихэссэнтэй холбогдуулан явуулын болон зөөврийн байрыг санхүүгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, Боловсролын яам гэхэд хүүхдүүдийн дотуур байрны асуудлыг шийдвэрлэх гэхчлэн бүгд үүрэг хүлээгээд, шийдээд хөтөлбөр болгоод томоохон санхүүжилт хийгээд явах нь залуу малчдын дэмжихэд томоохон ахиц, дэвшил гарна хэмээн харж байна.

Түүний асуултад, ХХААХҮ-ийн яамны сайд Х.Болорчулуун хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ