Лувсандорж

Өлзийсайхан

Албан тушаал
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
Мэргэжил
Хууль зүйн ухааны доктор (Ph. D)
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
28 жил
Д.Дэлгэрмаа: Магадгүй миний хүсэл мөрөөдөл намайг Японд авчирсан байх
2023.08.10
Гадаад харилцаа

Д.Дэлгэрмаа: Магадгүй миний хүсэл мөрөөдөл намайг Японд авчирсан байх

Япон улсын парламенттай танилцаад ирсэн дунд сургуулийн хоёр багштай ярилцлаа. Тэд УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Япон улсад туршлага судлах багийн бүрэлдэхүүнд багтсан юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаар ахлуулсан УИХ-ын Тамгын газрын албан хаагчид эрх зүйн дүн шинжилгээ болон парламентын боловсрол олгох чиглэлээр Японд хоёр өдрийн турш туршлага судалсан. Хоёр багш маань ч тэдэнтэй хамт Японы парламенттай танилцаж, Парламентын музей үзэж, Парламентын номын сангаар аялсан билээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Дэлгэрмаатай энэ сэдвээр ярилцлаа.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Дэлгэрмаа

-Япон хүрэх зам хаанаас эхэлсэн бэ?

- 2022 онд Парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэнэ гэсэн зар харсан юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан маань хожим Японд ирэх замын эхлэл болсон. -102 багш сургагч багшаар бэлтгэсэн гэж сонссон. Яаж тэр олон багш нараас шалгарч үлдэв?
-Сургагч багшийн хөтөлбөрт хамрагдахад “Шилдэг гурван багш шалгаруулна” гэж хэлж байсан юм. Хөтөлбөр маань наймдугаар сарын 26-наас эхлээд арванхоёрдугаар сарын 21 хүртэл үргэлжилсэн. Сургагч багшаар бэлтгэхээс гадна уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан юм. Идэвхи оролцоог оноогоор дүгнээд, эхний гурван багшийг шалгаруулсан юм билээ.

-Танай сургуулийн хэдэн хүүхэд “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан бэ?

-Хичээл ордог ангийнхаа сурагчдыг бүрэн хамруулсан. Зургадугаар ангийн таван бүлэг, есдүгээр ангийн гурван бүлэг, нийтдээ 400 гаруй хүүхдэд парламентын боловсрол түгээсэн.

-Хүүхдүүд парламентын боловсрол олж авах сонирхолтой байдаг уу?

-Зургадугаар ангийн хүүхдүүд парламентын боловсрол гэхээр эхэндээ гайхаж байсан. Сургалтад хамрагдаж, Ттөрийн ордонтой танилцсаныхаа дараа тэмүүлэл сэдэл авсан. Танхимын бус сургалт чухал юм билээ. Хүүхдүүд “Хууль яаж бүтдэг талаар илүү судалана”, “Төрийн ордонд ажилладаг хүн болно” гэцгээж байсан.

-Хүүхдүүддээ юуг онцолж мэдүүлэхийг хүссэн бэ?

-“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон гарын авлага, материалуудыг бидэн өгсөн. Жишээлбэл 12-14 насны хүүхдүүдэд хууль дүрэм гэж юу вэ, хэн хаанаас батлан гаргадаг гэх мэтээр насных нь онцлогт тохируулж заадаг. Харин 15-17 насныханд арай хүндрүүлсэн түвшний төрийн эрх мэдэл хуваарилалт, ардчилал, үнэт зүйл, Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрх, эрх чөлөө, хууль дүрмийн тухай ойлголт гэх мэт сэдвээр хичээл заадаг.

-Багш маань хэдэн хүүхэдтэй вэ, хүсч мөрөөддөг зүйл олон уу?

-Хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Миний хүсэл мөрөөдөл магадгүй намайг Японд авчирсан байх. Мэргэжилдээ эзэн нь байх, ажлаа чин сэтгэлээсээ хийхийг л хичээдэг. Илүү ихийг сурч мэдэх, мэргэжлийнхээ дагуу суралцахыг хүсдэг.

-Өмнө нь гадаад орноор явж байсан уу?

-Явж байгаагүй. Анх удаа Японд ирж үзлээ.

-Аян замын сэтгэгдэл ямар байна, юу хамгийн их таалагдав?

-Өндөр хөгжилтэй гоё оронд ирж үзлээ. Бүх зүйлс таалагдлаа. Японд бас парламентын боловсролыг хэрхэн олгож байгаатай танилцлаа. Танхимаар заахаас илүү хүүхдийг өөрсдийг нь оролцуулж, зарим нь хурал удирдаж, бусад нь танхимд сууж, санал өгч, хялбаршуулсан хуулийн төсөл батлах, жүжигчилсэн тоглолтод оролцуулдаг юм байна. Энэ нь давуу талтай, гоё санагдлаа.

Б.БАЯРМАА: МОНГОЛД ЯГ ИЙМ СУРГАЛТЫН ТАНХИМ, ПАРЛАМЕНТЫН МУЗЕЙ БАЙДАГ БОЛООСОЙ ГЭЖ БОДСОН

Нийслэлийн 141 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Баярмаа

-Анх яагаад парламентын боловсролын сургагч багш болохоор шийдсэн бэ?

-Сургагч багшийн бүртгэл онлайнаар авсан юм. 100 гаруй багш бүртгүүлсэн. Биднийг арван баг болгож, ерөнхий зааварчилгаа өгч, маш олон сургалтууд орсон. Тухайн сургалттай холбоотойгоор сургалтаас мэдсэн зүйлээ сургууль дээрээ хэрэгжүүлэх даалгавар өгсөн юм. Би дөрөвдүгээр багийн ахлагчаар ажилласан. Хүн итгээд баг хариуцуулсан байхад хариуцлагагүй байж болохгүй гээд их хичээсэн.

-Хүүхдүүд энэ хөтөлбөрийг хэр сонирхдог вэ?

-Би зургаагаас аравдугаар ангийнханд хичээл заадаг. Зургадугаар ангийн хүүхдүүдэд парламентын тухай ярихаар эхэндээ таатай хүлээж аваагүй. Сошиал орчны мэдээлэл, эргэн тойрны томчуудын хандлага тэдэнд их нөлөөлсөн юм шиг мэдрэмж надад төрсөн. Сургалтад хамрагдсаны дараа хүүхдүүд миний оролцоо байж өөрийн хүсч байгаа орчноо бүрдүүлэх юм байна гэдгийг ойлгож байгаа юм шиг санагдсан. Зургадугаар ангид 200 гаруй, есдүгээр ангийн 200 гаруй хүүхэд сургалтад хамрагдсан. Хичээл ордоггүй хүүхдүүдэд нөлөөллийн ажил сургууль дээрээ зохион байгуулсан.

Сурагчдад зориулсан подкаст хийсэн. Парламентын боловсролтой холбоотой асуулт асуугаад мэдэхгүй байвал “Эндээс уншаарай” гээд борошюуур өгөх гэх мэтээр ажилласан.

-Япон явах болсон тухайгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Энэ тухай сонсоод итгэж ядсан, уйлсан. “Амьд явбал алтан аяганаас ус уудаг юм байна” л гэж бодогдсон. Японд ирсэн хойноо хорвоо дэлхий яасан уужим юм бэ, хүн гэдэг амьтанд мэдэж сурах юм ямар их юм бэ гэж бодогдлоо.

-Японы парламентын ордонтой танилцаж, парламентын музей үзэж, номын санд нь зочилсон. Энэ бүхний дараа танд ямар нэгэн санаа төрсөн үү?

-Япончуудын хүүхдүүдэд парламентын боловсрол олгож байгаа хэлбэр таалагдсан. Сурагч нартаа зориулсан орчин бүрдүүлсэн. Парламтентын хуралдааны танхимын загвар бий болгоод, парламенттай танилцаж байгаа хүүхдүүд энэ танхимд ирж, хуулийн төсөл баталж үзэж, саналаа өгч, хууль хэрхэн бүтдэг талаар мэдээд гардаг юм байна.

Монголд болдог бол яг ийм сургалтын танхим, парламентын музей нь байдаг болоосой гэж бодсон. Парламентын мэдээллийг сонирхолтой хэлбэрээр олгож чадвал хүүхдүүд маань оролцоотой иргэн болох юм байна даа л гэж бодсон. Ямар азаар энэ хөтөлбөрт хамрагдаж, оролцоотой байж чадав аа л гэж бодож байна даа.

ШИНЭ МЭДЭЭ