Х.Ганхуяг: Орлогыг хэт өндөр төсөөлснөөр алдагдал нэмэгдэх магадлалтай
Ирэх долоо хоногт УИХ 2024 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлтэй гишүүд танилцаад зарим саналыг гаргаж эхлээд байгаа юм. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтын зардал дотор хэмнэж болохоор зардлууд их байгаагаас гадна, нүүрс, зэсийн үнийг өндрөөр тооцсон орлого дутахад алдагдал нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа сануулж байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа.