2023.10.18
Хууль, эрх зүй
Г.Ганболд: Иргэдэд батлагдсан хуулиа өмнө нь сайн сурталчлах хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Энэ төрлийн гэмт хэрэгт ялын бодлого багадсан учраас гэж орж ирж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр юм хэлэхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох асуудал дээр бид хууль баталчихлаа.Гэтэл энэ хууль батлагдсаныг хөндөөнийхөн мэдэхгүй. Сүлжээ байхгүй, мэдээлэл авч чадахгүй хүмүүс явж байгаад 12 сарын 31 нд шинэ жил болоод, он гараад хэдэн зуугаараа шоронд явах нь ээ. тэгэхээр хэрэгжих хугацааг нь ядаж 2024.06.01 болгоод өмнө нь хуулиа сурталчлах хэрэгтэй. Манай улс гэнэт батлаад хэрэгжүүлдэг , маргаашаас нь маш олон хүмүүст хар тамга дарах гээд байна. Цаашдаа төрийн зарим байгууллагад ажиллах эрхийн хааж байна.
Насан туршдаа ялтан гэдэг хар тамга тавих гэж байна. Бас гадаад дотоодын визэнд орохоос эхлээд ихэвчлэн залуучууд, тэр дундаа хөдөөгийнхөн үүнд өртөх нь ээ. Бид нар өвөрмөц ахуйтай ард түмэн. айргаас согтолтын зэрэг гардаг уу. Гардаг бол хэдэн хувь гардаг вэ. Гадны зарим улс оронд согтолтын зэргийг 0,4-0,5-ыг хүлээн зөвшөөрдөг улс орнууд бий. Ядаж айргаа ялгахгүй бол айргаа их ууж, архиа бага уу гээд айргийн баяр хийдэг. Айраг хаа сайгүй зарж, айргийн баяр хийж байна. Үүнийг ялгаж салгахгүй бол хөдөө орон нутгийн иргэд айргаар хоол, цайгаа орлуулан хэргэлдэг хэдэн аймаг, сум бий. Үүнийг тодорхой болгоод согтуурлын хэмжээ зэргийн тогтоох зүйлийн хийхгүй бол уламжлалт ахуйгаа бодсон ч гэсэн сурталчлаад байгаа айрагт хүний биед хэрэгтэй ашигтай амин дэм их байна, хэрэглээрэй гэж сурталчлаад байгаа. Иймд эрүүгийн гэхээс илүү эдийн засгийн хөшүүргээр шийдэх заалт оруулбал ямар вэ. Айрагт судалгаа хийсэн зүйл байна уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.