МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Макро эдийн засгийн тооцоолол, төсөөллийг Эдийн засаг хөгжлийн яам гаргадаг болох тул одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт. Ирэх оны төсөөлөл, таамаглал өөрөө ямар байх, ирэх онд бид эдийн засгийн ямар бодлого баримтлах уу гэдэг гол бодлогын баримт бичиг нь төсийн хүрээний мэдэгдэл. УИХ-аас дөнгөж энэ зун батлагдсан төсвийн шинэчлэлийн хуулиудын хүрээнд төсийн хүрээний бодлогын барим бичгүүдийг хэн нь баталдаг байх, хэн нь боловсруулаг байх, хэн нь төсөөлж оруулж ирдэг байх юм. Энэ чиг үүргүүдийн заагийг гаргаж өгсөн. Ирэх оноос бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх ёстой.

Тэгэхээр төсвөөсөө өмнө заавал төсвийн хүрээний мэдэгдлийг заавал хэлэлцдэг байх дэгийг өнгөрсөн оноос хийгээд, тогтоож эхэлсэн байгаа. Өмнө нь төсөв хэлэлцдэг дагалдсан баримт бичиг шиг дараа нь төсвийн хүрээний мэдэгдэл, түүний өөрчлөлтүүдийг хэлэлцдэг байсан. Энэ жилээс гол бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах эсэхийг эхэлж яриад, үүн дээрээ үндэслээд дараагийнхаа төсвийг төсөвлөдөг хандлагын өөрчлөлтийг төсвийн хүрээний шинэчлэлийн хуулиудын хүрээнд хийсэн.

Эдийн засаг хөгжлийн яам дараа жилээс эхлэн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулдаг болж байгаа. Өмнөх хуулиар Сангийн яам боловсруулж орж ирдэг байсан. Дараа жилээс макро эдийн засгийн үндэслэл тооцоолол төсөөллийг Эдийн засаг хөгжлийн яам оруулж ирнэ. Учир нь бид шинэ яамтай болсон. Бид бүхний хувьд ч тэр, иргэдэд ч хүлээлт байгаа.

Макро эдийн засгийн гол судалгаа, төлөвлөлтүүдийг гаргадаг байх чиг үүрэгтэй болсон. Тиймээс макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг одооноос эхлэх, судалгаануудыг хийх, хүний нөөц өө бүрдүүлсэн, эдийн засгийнхаа загварчлалуудын тооцоолол, моделиудыг гаргаад явж байгаа хэмээн харж байна. Та бүхэн үүн дээр мэдээлэл өгнө үү.

Макро эдийн засгийн тооцоолол, төсөөллийг Эдийн засаг хөгжлийн яам гаргадаг болох тул одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ