МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Мөнгөний бодлого, төсвийн бодлогыг хооронд нь уялдуулах талаар ямар бодлого барьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байна. Ажлын хэсэг дээр нягталж үзнэ биз дээ. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн хүрэх түвшинг бид дунд хугацаанд нь харж, төсөөлөөд түүнийгээ баталж байгаа. Тиймээс бид үүнийгээ тогтвортой барим замаар, тавьж байгаа зорилтуудаа хангах боломж бүрдэнэ.

Энэ тал руугаа илгээсэн зохицуулалт буюу шинэчлэлүүдийг хийсэн. Үүнийг 2025 оноос тогтвортой бариад ирэхээр асуудлууд зөв шийдлээрээ явна хэмээн харж байна. Үнийн өсөлт, инфляцын асуудлыг бид ихээхэн зөв л хармаар байна. Мөнгөний болон төсвийн бодлого хоёрыг хооронд нь зөв уялдуулж, эдийн засгийн тавьж байгаа зорилтуудаа хангах, эдийн засгийн үндсэн үзүүлэлт хоорондын уялдааг бий болгох асуудал бий. Бодлогын хүү, инфляц хоёр хоорондоо 3 функтийн зөрүүтэй явж байгаа. Бодлогын хүү нь эргээд эх үүсвэрээ өтөгжүүлээд байгаа юм биш үү. Үүн дээр эдийн засаг хөгжлийн яамныхан ямар байр суурьтай байна вэ?

Мөнгөний худалдан авах чадвар чинь нэмүү баялгийн бүтээмжээр баталгаажиж явдаг зүйл. Уул, уурхайн бус баялаг үйлдвэрлэлийн салбарыг илүүтэй дэмжих тухай асуудал юм. Гэтэл тодорхой хүүгийн зөрүүг нь төрөөс дэмжинэ гээд тавьчхаад, баялаг бүтээдэг салбар руу гаргадаг зээлийн тодорхой тоо тогтоод явахаар зэрэг гарч байгаа зээл нь бидний зорилгод хүрэхгүй байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт хангагдахгүй байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Төсвийн алдагдал. Энэ нь бидний өрийг нэмэгдүүлээд байгаа үйл явц. Аль болох төсвийн алдагдлыг хуулиар зөвшөөрөгдсөн таазны түвшинд нь барих бус бууруулаад явах ёстой.

Түүний асуултад, Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ