МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Д.Ганболд: Ирэх жил 6 хувьдаа инфляцаа барьж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

Төсвийн төсөөлөл, төрийн мөнгөний бодлого дээр ач холбогдол өгөхгүй байна. Үүнийг тооцоолж байж хөрөнгө оруулагчид болон иргэд ажлаа төлөвлөдөг. Гэтэл ирэх онд инфляцыг 6 хувьд барина гэж байна, ямар үндэслэл, тооцоо судалгаан дээр үндэслэж байна. Дэлхий нийтийн дайн байлдаан өргөжөөд байна. Хүнсний бараа бүтээгдэхүүн өсөх хандлагатай байна. Ирэх жил 6 хувьдаа инфляцаа барьж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ.

Энэ есөн тоогоо олон болго. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөө үүнд оруулмаар байна. Цалин хөлсөө яаж төсөөлж байгаагаа оруулмаар байна. Ирэх онд нийгмийн халамжийн хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлыг бууруулна гэж заасан байна. Ирэх онд халамж буурах уу? Төсөвт орж байгаа мөнгийг тооцоо, судалгаатай гаргах хэрэгтэй байна. Нүүрснээс орж ирэх орлого ямар байх вэ. Нүүрсний хамаарал тогтвортой байж чадах уу, Ураны олборлолт нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ