МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Инфляцыг цаашид үе шаттайгаар бууруулна гэсэн нь бодитой тоо бий юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болсон. Үүнийгээ хангахад чиглэсэн уялдаа холбоотой төсөөлөл байгаа хэмээн бодож байна.

2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай тоон дээрээс тодруулъя. Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.5 гээд 2024 онд тавьсан байна.

Монгол банкнаас 2024 онд дан оронтой тоондоо оруулна гээд онилчихсон байна. Өнөөдрийн байдлаар давхар тоон дээрээ байна. Гадаад худалдаа ашигтай байгаа, эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа . Хамгийн гол нь 8.5 гэсэн тоо чинь хэр бодитой юм. Үүн дээр харилт өгнө үү.

Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хариулав.

ШИНЭ МЭДЭЭ