2023.10.19
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: 2,1 тэрбум төгрөгийн алдагдлыг бууруулах боломж бий юу?

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Авлига, далд эдийн засгийг ил болгох тодорхой ажлууд хийгдсэний үр дүнд эдийн засагт тэлэлт нэмэгдэж, татвар нэмэгдсэн. Үүнийг дагаад орлого, зарлага яригдаж байгаа. Бид ор ирсэн мөнгөө зарцуулалт дээрээ анхаарах ёстой. Ирээдүйд ашгаа өгөх нэмүү өртөг шингэсэн, төрийн бааз суурийг өргөтгөх энэ салбараа дэмжих асуудал руугаа тодорхой хөрөнгөө чиглүүлж явах ёстой. Энэ тал дээр 2024 оны төсөв дээр юу туссан бэ. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих төсөл хөтөлбөр дээр хэдэн төгрөг тусгасан бэ.

Төсвийг алдагдалгүй баталмаар байна. Алдагдалд хүргэж байгаа зүйл нь хөгжлийг дэмжих дэд бүтэц юм уу, эсвэл нэмүү өртөг шингэж, баялаг бүтээх үйл ажиллагааг дэмжсэн хөрөнгийн хэлбэрийг төсөв дээр алдагдал гаргадаг, тэр хэмжээгээр өрийн асуудал яригдаж болно. 2,1 тэрбум төгрөгийн алдагдлыг бууруулах боломж бий юу. Төрийн өмчийн үр өгөөж хэр байна. Цаашдаа эрх зүйн орчныг зөв болгож, өмчийн эзэн үр өгөөжөө авч чаддаг болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө бол хөгжил, хуримтлалын мөнгө шүү. Мөн 10 аймгийн дулааны станцын ажил удаашраад байна, орж ирсэн хөрөнгөнд үйлчилгээний төлбөр төлөх үү

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Салбарын асуудлууд олон жил яригдаад шийдэгдэхгүй, мөн хөрөнгө их авдаг. Цаашдаа үр дүнд суурилсан хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарна. Дэд бүтцийг улсаас шийдэж өгөх зам харилцаа, эрчим хүчний хангалтын асуудал дээр онцгой анхаарах ёстой. Ирэх жилийн төсөв үүн дээр анхаарч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ