2023.10.19
Эдийн засаг, Худалдаа
Г.Ганболд: Эрчим хүчний үнэ тариф дээр ирэх жил ямар бодлого барих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Төсөв тэлсэн нь нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн хэмээн харж байна. Сайд нарын хэлж буйгаар энэ оны төгсгөл гэхэд 62 сая тонн нүүрс гарна гэж буй нь өнгөрсөн жилийнхээс 2 дахин их. Гэхдээ энэ жил шинээр уурхай, боомт нээгээгүй. Өмнө гацаатай байсан хэдэн боомтоороо л нүүрс ээ гаргаж байгаа. Худал хуурмаг зүйлийг зогсоосны үр дүн хэмээн харж байна. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг ерөнхийд нь шийдсэн. Үүн дээр ярих юм алга.
Хамгийн гол нь нийслэл хотод санаа зовж байна. Өнгөрсөн жилийн нийслэлд тавьсан хөрөнгө оруулалт үр дүнгээ олж байна. Энэ онд автобусгүй шахуу өвөлжих нь. Нийслэлийн шинэ удирдлагууд төсөв дээр олон юм оруулж ирж байна. Өвлийн зам тавина гэх. Үүн дээр сайд хариулж өгнө үү.
Ирэх оны төсөвт хиймэл оюун ухаанаар хэдэн уулзваруудаа удирдах арга байна уу. Ингэснээр түгжрэл эрс багасна гэж бодох юм. Үүн дээр хэдэн төгрөг тавиад түгжрэлийн асуудалд дээр ахиц гаргах боломж байна уу. Үүн дээр хариулж өгнө үү.
Ирэх оны тэтгэврийг индексжүүлж нэмэх юм уу, тэнцүү хэмжээгээр нэмэх юм уу. Үүн дээр сайд хариулж өгнө үү.
Эрчим хүчний дулааны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Улсын хэмжээнд 330 гаран сумын халаалтын зардал тус бүрдээ өөр үнэтэй байна. Үүнийг жигдэлж нэг тарифтай болгох шаардлагатай байна. Эрчим хүчний дулааны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12