2023.10.20
Эдийн засаг, Худалдаа
Ж.Батсуурь: Сөрөг хүчин бяргүйдээ биш төрийн ажилд саад учруулахгүй явуулах гэж хүлээцтэй байдаг шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хууль, 7 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"О.Цогтгэрэл дарга Газрын тухай хуультай холбоотой завсарлага авах нь зүйтэй гэснийг би дэмжиж байна. үүн дээр МАН-ын бүлэг урваганаж, шарваганах шаардлагагүй. өнгөрсөн 3 жилийн хугацаанд сөрөг хүчин гээд хашгичаад та бүхний ажлыг боомилсон тохиолдол байхгүй. Гэтэл сая байнгын хороон дээр асуудал гаргаж тавихад олонхоороо эсэргүүцэж зүтгээд явсан. Юмыг эргэж харах юм та нарт байдаггүй. Би харин та бүхний нөхцөл байдлыг ойлгож ханддаг.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж Үндсэн хуульдаа заасан. Энд аймгийн дарга хийж байсан олон хүн бий. Орон нутагт эрх мэдэл өгье гэж ярьдаг хэрнээ эрх мэдлийг нь булаан төвлөрүүлсэн шийдвэр гаргаад байна. Аймгийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг байхгүй болгосон. Өнөөдөр орон нутагт эрх мэдэл гэх зүйл алга.
Бүх салбарын хуулиудаар томилгоог босоо түвшинд хийж байна. Боловсролын хуулиар бүх сургуулийн захирлыг Боловсролын яам мэддэг болсон. Одоо Газрын тухай хууль яг ийм загвараар бэлтгэгдчихсэн байна. Одоо аймагт ИТХ-д төсөв батлах, газрын зохион байгуулалтыг хэрэгжүүлэх эрх үлдсэн. гэтэл үүнийг нь булаан авч байна. Эдийн засгийг солонгоруулах боломжгүй байна. Хувийн хэвшилдээ газраа олгож төр хувийн хэвшлийг хангана шүү дээ. Гэтэл энэ эрхийг нь авч байна.
Одоо нэг агентлаг Засгийн газрын дэргэд байгуулна. Гэтэл тэр байгууллага нь асуудлыг шийдэх гэж өчнөөн сар болдог. Та нар өнгөрсөн жил дагасан хуулиар Шадар сайдын орон тоог оруулж ирсэн. Одоо дагасан хуулиар Газрын хуулийн бүтэн концепцийг өөрчилж байна. Ажлыг нь дэмжээд байх тусам давраад байгаарай. Дандаа л ингэдэг. Бид бяргүйдээ ингээд байгаа юм биш. төрийн эрх олонхоороо шийдэгддэг учраас бид нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй ханддаг шүү."
ШИНЭ МЭДЭЭ
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07