51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2023.10.23
Гадаад харилцаа
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
Уулзалтад Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Олле Торелл, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Швед-Монголын парламентын бүлгийн дарга Маркус Вэйчил, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маргарета Себерфелт, Гадаад бодлогын хорооны гишүүн Хоокан Свеннилин, Гадаад бодлогын хорооны гишүүн Магнус Бернтссон, Риксдагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кристина Свартз нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлунд Шведийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэхэд хоёр талын харилцан айлчлал чухлыг онцоллоо. Хоёр улсын харилцаанд парламентын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн Парламентын бүлэг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа элчин сайд Т.Жанабазар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэж, ногоон технологи, соёл, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар харилцан санал солилцлоо.
Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод” тарих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажилд төрийн байгууллага хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд идэвх, санаачлага гарган ажиллаж байгааг онцоллоо. Шведийн Хаант Улсын угсаатны зүйн музейд Монгол Улсын түүх, соёлын холбогдолтой 2300 гаруй эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа бөгөөд 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр хамтарсан үзэсгэлэн, бүтээл гаргах санал тавилаа.
2024 онд тохиох Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон хоёр орны харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, соёлын салбарт харилцан үр ашигтай өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал нэгтэй байгааг тэмдэглэв.
ШИНЭ
МЭДЭЭ
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.04
Л.Мөнхбаатар: Шүүх байгуулахдаа иргэдэд ойр, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй!
2023.12.01
"Шинэ хөдөө" төсөл үргэлжлэн хэрэгжинэ
2023.11.20
Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна
2023.11.16
Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
2023.10.26
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2023.09.29
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо
2023.09.26
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад хүрэлцэн ирлээ
2023.09.23