ganboldg@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.10.26
Улстөр
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.25/ болж, дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг тус хорооны бүрэлдэхүүнд оруулж, даргаар сонгох хүсэлт ирүүлснийг танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Иймд хуралдаан даргалагчаас Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд энэ талаарх тус дэд хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална
2023.12.20
Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл өглөө
2023.12.19
Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов
2023.12.13
Г.Ганболд: Манайх арай ч 44 ИХ НАЯДЫН нүүрсний хулгай ярих хэмжээний яахаа алдчихсан, дампуурчихсан улс биш
2023.12.12
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв
2023.12.07
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 83 гэрч дуудсан байна
2023.12.07
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ
2023.12.04
Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттайгаар явуулна
2023.11.27
Г.Ганболд: Тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа малчдад газрын гэрчилгээг өгөх нь зүйтэй
2023.11.24
Г.Ганболд: Аймгийн төвүүдийн агаарын бохирдол Улаанбаатар хот шиг боллоо
2023.11.24
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжлээ
2023.10.26
Г.Ганболд: Газар олголтыг Засгийн газар хариуцаад явахаар хөдөө орон нутаг яаж хөгжих вэ?
2023.10.20
Г.Ганболд: Эрчим хүчний үнэ тариф дээр ирэх жил ямар бодлого барих вэ?
2023.10.19
Д.Ганболд: Ирэх жил 6 хувьдаа инфляцаа барьж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ?
2023.10.19
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
2023.10.19
Г.Ганболд: Иргэдэд батлагдсан хуулиа өмнө нь сайн сурталчлах хэрэгтэй байна
2023.10.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл сонслоо
2023.10.17
Г.Ганболд: Залуу малчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай!
2023.10.13
Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно
2023.09.25