МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.26
Хууль, эрх зүй

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлын гэмт хэрэг хэр их байна вэ?

УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Асуулт асуухаас гадна, хэд хэдэн зүйл тодруулж хэлье. Хуулийн төслийн хоёрдугаар зүйл онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууламжид саад учруулсан,халдсан энэ тохиолдолд эрх зүйн зохицуулалтыг нэлээн сайн боловсруулж оруулж ирж байна. Энэ бол сайн. УИХ-аар Кибер аюулгүй байдлын тухай болон цахимын гурван хууль орж ирсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ заалтууд тус хуульд тусгагдаж орж ирсэн гэж харж байна. Ийм учраас батлагдан гарсан хуулиудаа хэрэгжүүлэх тал дээр анхаарсан сайн хуулийн төсөл гэж нэг талаас нь харж байна. Энэ хууль батлагдсанаар хэд хэдэн ач холбогдол байна гэж харж байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт үйлдэл гарсан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлага, түүнийг шалгах багуудын үйл ажиллагаа хуулиар тодорхой болж байна. Кибер аюулгүй байдлын тухай сүүлийн үед маш их яригдаж байна. Өчигдөр АБГББХ, ИЦББХ-оор энэ талаар нэлээн хөндөгдөж яригдсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар байгуулагдсан Кибер аюулгүй байдлын төвийн төсвийг энэ 2024 онд суулгаагүй. Яаж үйл ажиллагаа явуулах нь тодорхой байна. Цаашдаа энэ асуудалд анхаарч ажиллах шаардлага үүссэн.

ТЕГ-аас асуулт асууя. Кибер аюулгүй байдалтай холбоотой төсөв, хөрөнгө танай байгууллагын төсөвт сууж явдаг уу. Кибер аюулгүй байдалтай тэмцэхэд ямар саад бэрхшээл гардаг вэ? Эрх зүйн талаасаа зохицуулаад явж байна. .Төсөв мөнгөний хүндрэл байдаг гэж хараад байна. Онц чухал мэдээлэлтэй байгууллагууд гэдэг чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүхий тусгайлсан хэдэн байгууллагууд бий. Энэ байгууллагуудын мэдээллийн сан, мэдээллийнхэн бүтэц онц чухал мэдээлэл агуулсан байдаг. Үүнд халдах халдлага маш их байна. Үүнийг эрсдэл янз бүр.

Эрсдэлийн түвшингээр нь авч үзвэл цаашдаа нийгэм, төрийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийн түвшинтэй ийм кибер халдлагууд ихсэж байна. Ийм асуудалтай голлон ажиллаж буй энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл бүхий тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд төсвийн дэмжлэг хэрэгтэй гэж хараад байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ