МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.27
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Хууль батлагдсанаар хугацаа, зардал хэрхэн буурах тооцоолол бий юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Иргэд их хоридог асуудал бий. Ажилгүй байсан хугацааны дундаж хөлстэй цалин тэнцэх олговор гаргуулна гээд чирэгдээд л яваад байдаг. Олон сарын дараа арай хийн гаргуулдаг. Үүнийг хялбаршуулах юм байна.  Нөгөө талдаа та бүхэн мэдэх байх орон сууцны СӨХ-ны төлбөрөө хэдэн сар, жилээр нь төлөөгүй байдаг. Тог, цахилгааны мөнгө төлөгдөөгүй нийтээр нь тасална гэх мэт асуудлууд үүсдэг. Үүнийг нийтийн эрх ашгийг шийдээд явах юм байна. Мөн барьцааны тухай асуудал орсон байна. 11 сая төгрөгтөө багтаад нэхэмжлэх гаргах юм бол шуурхай шийдэх юм байна. Чи чаддаг юм бол шүүхээр яваад олж ав гэдэг асуудлыг хялбаршуулан шуурхай шийддэг болох юм байна. 

Нийслэлийн маргааныг харахад 109 хоногт шийдсэн байна. хууль гараад энэ хугацаа яаж буурах вэ? Энд зардал нарийн тооцоогүй байна. Европын орнууд бага үнийн дүнтэй, их үнийн дүнтэй томоохон бизнесийн аль алийг ийм өрсөлдөөнтэй зах зээлд хугацаа алдахгүй шийдээд өрсөлдөх яадварыг нь хангах чиглэлд шуурхай шийдэх тал дээр ажилласан. Бид бага үнийн дүнтэй дээр одоо ажиллаж байгаа бол цаашид их үнийн дүнтэй нэхэмжлэлийг ч шуурхай шийддэг болохын төлөө явах хэрэгтэй.

Зардал болон хугацааны хувьд хууль батлагдсанаар хэрхэн буурах талаар мэдээлэл авмаар байна. Энэ асуудал бол иргэн бүрийн хамгийн их анхаарал татах асуудал юм. тиймээс тодорхой тооцоолол мэдээлэл өгөх хэрэгтэй."

Түүний асуултад Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ