2023.10.27
Хууль, эрх зүй
Ж.Батсуурь: Иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг орон нутагт байгуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"Бага үнийн дүнтэй нэхэмжлэлийг шаардлагад тохирсон шуурхай, хүндрэл багатай, хялбаршуулсан байдлаар шүүх ажиллагааг явуулж байгаа нь сайн ч авлигын хууль шиг болчихвий. Жишээлбэл том дүнтэй авлига аваад газар дээрээ баригдсан хэрнээ хяларшуулсан гээд 40 сая төгрөгөөр торгуулиад цайрах вий. Энэ нь нийгмийн бухимдлыг төрүүлж байдаг.
Иргэн хооронд үүссэн хэргийг шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл нь орон нутагт үүсдэг. Хоорондоо гэр бүл, эд хөрөнгө гэх мэт маргаан нь сумаас аймагт ирээд олон дахин хойшилдог. Авахаасаа илүү зардал гардаг байдлыг л илүү сайжруулах байх гэж найдаж байна. Муу нь сайжирсан бол хууль сайжирч байна гэж үздэг. манайд бол төвлөрсөн газруудын харилцаа хөнгөлөлттэй нөхцөлөөр шийддэг хэрнээ орон нутагт олон дэд бүтэц хөгжөөгүйгээс болж эрх нь зөрчигдөөд байдаг. Тиймээс бүх шатны шүүх энэ асуудлыг анхаарч ажиллах ёстой.
Миний бодлоор зөвлөн туслах үйлчилгээ байх ёстой гэж үзэж байна. Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч шүүхэд хэрхэн хандах арга замыг нь заагаад өгвөл олон хүнд буян болно шүү."
ШИНЭ МЭДЭЭ
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07