МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.27
Хууль, эрх зүй

Г.Тэмүүлэн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт нь Үндсэн хуультай зөрчилдөх вий

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд хялбаршуулсан горим, тусгайлсан журмаар аль болох  шуурхай шийдүүлэх зарчим орж ирж байгаа нь сайн. Үүнд анхаарах ёстой нэг зүйл байна. Үүнийг та хэд маань тооцож үзсэн л байх. Гол нь үнэн шударга шүүхээр иргэдийг шүүлгэх эрхийг хангах тухай асуудал байгаа юм. Эргээд шударга шүүхээр шүүлгэхэд иргэдийн эрхийг баталгаажуулах асуудал нь үндсэн хуулиар олгогдсон эрх юм.

Нэг заалт нь үндсэн хуультай зөрчилдөх вий хэмээн болгоомжилж байна. Энэ нь “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмаар сөрөг нэхэмжлэл гаргах, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэгч хариуцагчийг солих эрхийг нь хаачиж байна” г.м. Үндсэн хуулийн суурь зарчим болсон шударга шүүхээр шүүлгэх гэдэг чинь харшлахгүй юу. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна.

Хэрэг том байна уу, жижиг байна уу, бага болох их дүнтэй байх эсэхээр ялгаж болохгүй. Хэрэг л бол хэрэг. Тэгэхээр та бүхний оруулж ирж байгаа зарчим нь зөв. Шүүхийн ачаалал маш хүнд болчихсон юм байна лээ. Тиймээс шүүхийн ачааллыг  бууруулах, шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай болгоход хэрэгтэй.  

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ