2023.10.30
Орон нутгийн хөгжил
Нийгмийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллана
“Миний хийдэг ажил бол эмч нарыг ажилгүй болгох” хэмээн инээмсэглэсэн энэ Япон эмэгтэйг Хацүки Като гэдэг. Тэрээр “Sasson Sugatga” эмнэлгийн үүсгэн байгуулагч, хөдөлгөөн засалч мэргэжилтэй.
Манай улсад багагүй хугацаанд ажиллаж, олон эмч нарыг мэргэшүүлэх чиглэлээр ажилласан тэрээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил Япон улсаас 40 жилээр хоцорч байгааг хэллээ.
Учир нь, 40 жилийн өмнө Япон улсад яг одоо Монгол Улсад зонхилж байгаа өвчлөлүүд байсан. Одоо бол байхгүй болжээ. Хацүки Като “Одоо Японд шүд нь хорхойтой хүүхэд байхаа больсон учраас шүдний эмч нар ажилгүй болж байгаа. Миний хийдэг ажил бол өвчлөхөөс өмнө сэргийлэх дадлыг бий болгох юм” хэмээн ярьсан.
Монголчуудын нуруу их өвдөх юм. Үүн дээр ажилламаар байна гэх зэргээр сэтгэлээ чилээн ярих түүнтэй цаашид нийгмийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг хамтран хийхээр боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
“Англи хэл хоёрдогч хэл” төсөл хэрэгжүүлнэ
2024.08.30
ӨНӨӨДРИЙН ЗАЛУУЧУУД БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2024.08.26
Тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ
2024.08.05
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30
Б.Гансүх багшийн нэрэмжит талбайтай боллоо
2023.11.17