"Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
2023.11.02
Эдийн засаг, Худалдаа

"Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй Төрийн албан айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ий өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улс БНСВУ-аас жил бүр 30,000 тонн хүртэлх цагаан будааг тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ