2023.11.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Ганбаатар: Дагалдах хууль дээр бүтээмжтэй холбоотой асуудлыг яагаад оруулж ирээгүй вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Дагалдах хууль дээр Төрийн албаны тухай хууль орж ирсэн байна. Үүнтэй холбогдуулж асуулт асууя.
Төрийн алба хаагчдын цалинг 10% нэмэх, нийтлэг хот тохижилтын үнэлгээний цалинг 20% нэмэхээр орж ирсэн. Төрийн албаны хууль дээр энэ бол яахав юмны үнийн өсөлттэй холбогдуулж, үндэслэж нэмж байгаа. Гэтэл өнгөрсөн жил төрийн албаны хууль дээр орж ирсэн зүйл байгаа шүү дээ. Бүтээмжтэй уялдуулж нэмнэ гэж заасан. Төрийн албан хаагчдын бүтээмжтэй холбогдуулж нэмэгдүүлэх төсөв, энэ төсөв дээр “0” байна. Монгол Улс бүтээмжгүй байж болно. Бүтээмжийг анхаарах аа больсон. Тэгэхээр үүнийг дагалдах хууль дээр яагаад оруулж ирээгүй вэ. Холбогдох тооцоо судалгаа үндэслэл юу байна.
Төсөвт тэтгэвэр тэтгэмжийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1 ний өдрөөс нэмэгдүүлэхээр заасан. Гэтэл тэтгэврийн тухай хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих ёстой. Яагаад нэг улирал хүмүүсийг хохироож байна вэ?
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.