2023.11.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Д.Өнөрболор: Түгжрэлийн асуудлыг хориг, татвар хоёроор шийднэ гэвэл амжилтад хүрэхгүй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Х.Нямбаатар дарга нийслэлд бугшсан олон асуудлыг шийдэхээр хурдан ажиллаж байгаад хүндэтгэж байна. Гэхдээ хотын төлөвлөлт гэдэг бол маш нарийн асуудал.Түгжрэлийн асуудлыг хориг, татвар хоёроор шийднэ гэвэл амжилтад хүрэхгүй.Таныг Улаанбаатар хотын төлөвлөл дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гэх мэт хүмүүст хуулийн нөлөөл хэрхэн тусах талаар дахин судалж үзээрэй. Мөн нийтийн тээвэр хүртээмжтэй байх ёстой. Асуудлын оношоо зөв тогтоож шийдэл гаргах ёстой.Нийслэл хотын иргэдийн зөрчилт хөдөлгөөний судалгаанаас харахад нийслэлчүүд давхардсан тоогоор өдөрт ойролцоогоор 2,8 сая зорчилт хийдгээс автомашинаар 64 хувь,нийтийн тээврээр 24 хувь, 11 хувь нь явганаар буюу дугуйгаар зорчдог юм байна.
Үндсэндээ та бүгдийн хориглоод байгаа гил бүсүүд дээр хүмүүсийн амьдрал өрнөөд байна.Хотын төв рүү ажилдаа ирэх гол бүс нь 40 хувь байна. Сургууль, цэцэрлэг рүү зорчих нь 35хувь байна. Хуулийн үйлчлэл хэзээнээс эхлэх вэ? Энэ онд багтаад тус хууль нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ гэвэл хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрнэ. Иргэд баяндаа машин унаад байгаа юм биш, иргэдийн эрэлтэд нийцсэн, сонголттой, уян хатан шийдэл байхгүйн улмаас асуудал үүсээд байна. та бүгдийн татварын бүс гэж нэрлээд байгаа энэ газар иргэдийн амьдрал өрнөж байна.
Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.