Албан хаагчид ёс зүй, харилцаа, хандлагын талаар лекц сонслоо
2023.11.06
Эдийн засаг, Худалдаа

Албан хаагчид ёс зүй, харилцаа, хандлагын талаар лекц сонслоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид (2023.10.30-ны өдөр) “Багийн гишүүний ёс зүй, хандлага, хувь хүний харилцаа” сэдвээр мэргэжлийн багш, судлаачийн лекцийг сонсож, хувь хүний харилцаа, хандлага байгууллага, хамт олны амжилт, уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголтоо шинэ мэдээллээр ахиуллаа.

Энэхүү лекцийг албан хаагчдад хууль тогтоомжийг таниулан сурталчлах, авлига, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Бид - Ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хүрээнд зохион байгуулсан юм.

Манлайллын боловсролын Үндэсний төвийн захирал, лектор, докторант Б.Батням уг лекцийг сонирхолтой хэлбэрээр уншиж, тус байгууллагын албан хаагчидтай нээлттэй ярилцлага өрнүүлсэн бөгөөд энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Уг арга хэмжээнд тус байгууллагын удирдлага, албан хаагчид танхимаар болон цахим хэлбэрээр хамрагдсан юм. Арга хэмжээ өглөөний цайтай, чөлөөт хэлбэрээр зохион байгуулагдсан нь албан хаагчдыг санаа бодлоо илэн далангүй илэрхийлж, нээлттэй харилцаа үүсгэхэд анхаарснаараа онцлог байлаа.

ШИНЭ МЭДЭЭ