2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Бат-Эрдэнэ: Монгол эрчүүдийн эрүүл мэнд, насжилт, гэр бүл, нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийн талаар ямар бодлого барьж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Гэр бүлийн нэг багана, гэр бүлийн ачааг үүрч явах ёстой эр хүний тухай асуудал яригдаж байна. Эр хүн доройтсон төдийгүй, эр хүйстэн доройтсон амьтны төрөл зүйл энэ орчлон ертөнцөөс алга болж байна гэсэн ОУ-ын судалгааны байгууллагаас судалгаа гарч байна. Тэгтэл монголд эрчүүдийн эрүүл мэнд, насжилт, аллага, гэмт хэргийн түрүүнд эрчүүд байна. Ийм байдлаар байж болохгүй.
Монгол эрчүүдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, гэр бүлдээ гүйцэтгэж байгаа үүргийг энэ дээр ямар бодлого барьж байна вэ? Судалгаа дүгнэлт байна уу?"
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсэг хаиуллаа.