2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Г.Тэмүүлэн: Гэрлэхээс өмнө ДНК-г шинжилгээнд хамрагдуулахын тулд генетикийн лаборатори хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
"Гэр бүлийн тухай хуулинд монгол хүний удмын сангийг хамгаалах үүднээс засгийн газарт хэд хэдэн чиглэлийг 2022 онд монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар тогтоол гаргаж УИХ-иар батлуулаад засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Засгийн газарт тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу цус ойртохоос сэргийлэхийн тулд дэлхий нийтээр хэвшмэл болсон 2, 3н арга байдаг. Нэгдүгээрт: Угийн бичиг хөтлөх, хоёрдугаар: овог нэршлээр зохицуулалт хийх, гуравдугарт: ШУ, техник технологийн дэвшлийг ашиглаад генетикийн лаборатороор тодорхойгоор удмынхаа хамаатлыг мэддэг байх, дөрөвдүгээрт: төрийн бодлого зохицуулалтын асуудал. Тогтоолтой холбогдуулан тогтоолын 2-р заалтан дээр монгол хүний удмын санг цус ойртох удамшлын өвчнөөс сэргийлэх үүднээс угийн бичгийг айл өрх бүрт ШУ-ны үндэслэлтэй хөтлөн хэвшүүлэх ажлыг орон даяар 2024 онд багтаан хэрэгжүүлэх шаардлагатай бол угийн бичгийн нэршлийг шинэчлэх ажлыг зохион байгуулах ажлыг нэгдүгээрт өгсөн. Энэ ажил ямар явцтай явж байна вэ?
Хоёрдугаар, гэр бүлийн тухай хуулин дээр гэрлэхээс өмнө ДНК-г шинжилгээнд хамрагдаад баталгаажуулаарай гэсэн зохицуулах орж ирж байна. Энэ зохицуулалт энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд генетикийн лаборатор хэрэгтэй, генийн сантай холбоотой асуудал хэр түвшинд явж байна вэ? Хаана хэрэгжих гээд, хэзээнээс хэрэгжүүлэх гээд төлөвлөөд явж байна вэ? Генетикийн лаборатор хэзээ байгуулагдах вэ?"
Түүний асуултад, ХЗДХ-ийн Дэд сайд Солонгоо, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан нар хариуллаа.