МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.10
Эрүүл мэнд

Ц.Идэрбат: Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол дээр хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн  Ц.Идэрбат:  

Монгол Улсын засгийн газар, эрүүл мэндийн яамнаас хүн рүү чиглэсэн зүйл гаргаж ирж байна. 10 тэрбум гэдэгт бага л санагдаж байна. Урьд нь зарцуулж байсныг бодвол хамаагүй илүү болж эхлэж байна. 26 төрлийн өвчнийг ирэх 2024 оноос яг алинаас эхлэе гэсэн төлөвлөгөө байгаа вэ? Энэ тал дээр судалгаа хийсэн үү?

Тоног төхөөрөмж нь байвал, 3 дахь шатлалын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгүүд дээр хийх боловсон хүчнүүд байдаг юм байна. Жишээ нь өвдөгний үеийг сольчихъё бид нар чадна, тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр бас орон нутагт хийдэг болгоход шаардлагатай судалгаа хэр байдаг вэ?

Хүүхдүүдийг багаас нь чихэрлэг, ундаанаас хол бай гэж эцэг эх нь анхаарал тавихаас гадна эрүүл мэндийн боловсролын хичээл яаж ордог вэ? Энэ талаар дээр эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай  яаж хамтарч ажилдаг вэ?    

Журам боловсруулахад байнгын хороогоор орох уу яах уу гэж ярьж байна ер нь саналыг нь сонсон гэж байх шиг байна. Нэгдүгээрт технологио монголдоо суулгах,  эмч  нараа сургах, төлбөрийг нь төлөх гэсэн эрэмбэ дараатай байвал яадаг юм гэсэн санал байна. Энэ хууль батлагдахад магадгүй 01 сарын 01-нээс  маш их дараалалууд үүсэх байх   энийг  тал талаас нь  бодож дүрэм журмаа гаргахгүй бол та бидний батлагдаж байгаа хуулийг буруу зөв ойлгох вий. 

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ