МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.10
Эрүүл мэнд

Б.Энх-Амгалан: Хоёр тэрбум байсан зардал 10 тэрбум болгож байгаа нь иргэдэд чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

"1. Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчнийг гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд олгох дэмжлэгийг нэмэгдүүлэх, 

2. Эх орондоо оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхийг төрөөс дэмжих,

3. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж өөрийн орны эмч нарыг ажлын байран дээр нь сургах, дадлагажуулах, туршлага солилцоход анхаарч ажиллах" зэрэг асуудлаар санал хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ