МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.16
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа олон жил ажилласан, онол практикын туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Мөнхсайхан докторын хувьд бол Үндсэн хуулийн хяналтаар мэргэшсэн монголын цөөхөн эрдэмтэн судлаачдын нэг сүүлийн үед энэ чиглэлээр хамгийн олон бүтээлүүдийг туурвиж байгаа нөгөөтэйгүүр хүрээлэнгийн захирал хийж байгаа байх гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хамгийн  идэвхтэй ажилласан эрдэмтэн хүн нэр дэвшиж байна.Үндсэн хуулийн онолоор мэргэшсэн хүн Үндсэн Хуулийн Цэцэд очно гэдэг бол цэцийн гаргаж байгаа шийдвэр, маргааныг хянан шийдвэрлэхэд нь онолын үндэслэлтэй гаргахад нь чухал гэж бодож байна энэ агуулгаар Мөнхсайхан докторыг дэмжиж байна.

Энхтуяа нэр дэвшигчийн хувьд бол хууль зүйн практикын чиглэлээр хамгийн сайн мэргэшсэн хүн, хуулийн төсөл боловсруулдаг ажилд олон жил ажилласан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, бодлогын хэрэгжилтийг зохицуулдаг газрын даргаар ажиллаж байгаа. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл хоорондын хамтын ажиллагаан дээр ажилласан туршлагатай зарчимч шударга хуульчдын нэг тул энэ агуулгаар нь дэмжиж байна.Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх чиглэл рүү явж байна, бусад улс оронд үндсэн хуулийн маргааныг үндсэн хуулийн цэц шийдвэрлэдэг болж байгаа. Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэхэд Энхтуяа нэр дэвшигчийн дадлага туршлага хэрэг болно гэж үзсэнээр дэмжиж байна.

Өлзийсайхан нэр дэвшигчийн хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд ажилласан туршлагатай, парламентын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд үндэслэлтэй гарахад ялангуяа төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын хэрэгжилтийг хангаж ажиллах түүнтэй холбоотой маргааныг  шийдвэрлэхэд гурван байгууллагын үйл ажиллагааг мэдэх хүн очиж байна гэдэг агуулгаар дэмжиж байна.

Цэцийн нэр дэвшиж байгаа 3 хүнд захиж хэлэх зүйл байна. Үндсэн хуулийн цэц өөрөө зөвхөн үндсэн хуулийг удирдлага болгон хэрэг маргааныг шийдвэрлэдэг тэгтэл сүүлийн үед цэц маргааныг шийдвэрлэхэд үндсэн хуулийг биш бусад хуулийг зөрчсөн  байна гэсэн үндэслэл бүхий шийдвэрүүд олоноор гарч байна. Энэ бол зохимжгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Зөвхөн үндсэн хуульд захирагдаж үндсэн хуулийн гишүүд шийдвэр гаргана, үндсэн хуульд үндэслэж гаргана. Бусад хууль зөрчсөн асуудал шүүхийн асуудал гэдгийг та бүхэндээ хэлье. Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг гурвууланг нь дамжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ