2023.11.16
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ:Үндсэн хуулийн цэц бол нэр хүнд өндөр байх ёстой

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Цэцэд нэр дэвшиж буй хүмүүсийг дэмжиж байгаа, нийтлэгээр нь хэлэх юм байна. Энэ хамаарал бүхий асуудал байгаад байдаг тэрийгээ сайн загасны мах заагтай, ялгаатай энэ улсын, нийтийн, төрийн эрх ашгийн үүднээс аливаа ажил асуудалд хандаж байх нь зөв байх. Ямар санаа хэлээд байна вэ гэвэл дандаа нэг ангийн төгсөлтийнхөн хоорондоо хамааралтай, хуулийнхан чинь цус ойртол гэдэг шиг байх юм.  

Үндсэн хуулийн цэц бол нэр хүнд өндөр байх ёстой, ихээхэн хариуцлагатай шийдвэрээ гаргадаг байх ёстой. Жишээлбэл хуурамч шахуунтай холбоотой, эдинй засагтай холбоотой зүйл дээр цэц шийдвэр гаргаад байна энэ дээр та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй байх шүү. Цэц бол үндсэн хуулийн манаач гэж ярьдаг байсан гэтэл эдийн засгийн сонирхолтой шийдвэр гаргаад байна.

Ашиг сонирхолоос ангид байхтай холбоотой төрийн нэр хүнд яагаад доройтоод байна гэвэл их хурлыг үеийн үед бүрдүүлж ирсэн хүмүүсийн ёс зүй хариуцлагатай холбоотой асуудлуудаас ийм байдал бий болж байгаа. Дандаа хувийн эрх ашгийг өмнө тавина, өөрийн эхнэр, хүүхэд хамаарал бүхий улсуудаа  төрийн албан тушаалд 10, 20 жил томилж байгаа үр хүүхдүүдээ залгамжлуулна, төр ард түмний нэрийг барьж зээл, бондыг өөрийн компаниудаар авна яагаад энэ асуудлыг ярьж байна вэ гэвл энэ ажлын хэсгийг байгуулж, ажиллаж байсан хүний хувьд хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ