МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"ТӨВ+100" хөтөлбөрт оролцож байгаа залуучууддаа мэндчилгээ дэвшүүлэв
2023.11.17
Орон нутгийн хөгжил

"ТӨВ+100" хөтөлбөрт оролцож байгаа залуучууддаа мэндчилгээ дэвшүүлэв

Төв аймгийн оюутан, залуучуудын хөгжлийн "ТӨВ+100" хөтөлбөрт оролцож байгаа залуучууддаа мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийн чиг хандлагын дагуу эзэмшиж буй мэргэжлээрээ нутагтаа ирж ажиллахыг уриаллаа.

Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэд онцгой анхаарч, ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл цалин, тэтгэмж олгох, хөдөөд суурьшиж байгаа залуучуудад ипотекийн 3%-ийн зээл олгох зэрэг бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Төв сайхан нутгийн ирээдүй болсон оюунлаг залуустаа сурлагын өндөр амжилт хүсэж, нутаг орондоо элэгтэй салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд болохыг хүсэн ерөөе.

Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Төв аймгийн Оюутны хөгжлийн зөвлөлийн залуучууддаа талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ