ИРЭХ ХАВАР ХОВД-УЛААНГОМ, УЛИАСТАЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛНЭ
2023.11.17
Зам, Тээвэр

ИРЭХ ХАВАР ХОВД-УЛААНГОМ, УЛИАСТАЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзлаа. Уулзалтаар Ховд-Улаангом,, Улиастай-Алтай чиглэлийн авто замын төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бид өнгөрөгч 10 дугаар сард уулзахдаа харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.Өнгөрсөн жилүүдэд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж манай улсын баруун бүсэд барьсан авто замууд чанар, хийцлэлээрээ үнэхээр нэрийн хуудас болсон сайн замууд.

Тиймээс хавар ажил нь эхлэх Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг түүнээс дутахгүй чанартай барихад онцгой анхаарна. Мөн баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын засвар, арчлалтыг цаг алдалгүй хийхэд шаардлагатай асфальтбетон үйлдвэр, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж чадсандаа баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ