Хэнтийн гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж банйа
2023.11.19
Орон нутгийн хөгжил

Хэнтийн гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж банйа

Хэнтийн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзлаа. 

Тэд уулзалтын үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэгийн хамт Батширээт сумын 150 орчим иргэдтэй 3 цагийн турш уулзалт хийж, улс орны нөхцөл байдал, улсын төсөв, Засгийн газар, ХАА-н салбарын талаар мэдээлэл хүргэн, иргэдийн санал, санаачилгыг сонссон байна. 

Сумын иргэдийн төлөөлөл 4 хүн Онон голын төмөр бетон гүүр, Зөрчлийн тухай хууль, өргөн хэрэглээний барааны үнийг барих бодлого, сүүний урамшуулал, банкны зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нөхцөлийг тодруулж, хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ