СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах таван хэсэг бүхий цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлдэг эмчилгээ, спортын гэмтлийн оношилгоо, биеийн бүтцийн шинжилгээ зэрэг олон төрлийн үйлчигээг тусгай олимпын тамирчин болон иргэдэд сурталчилан таниулсан бөгөөд 11:00-15:45 цагийн хооронд 500 орчим хүн хамрагдаж, үйлчилгээ авлаа.
САУЭШТ-ийн 21 эмч, ажилтан албан хаагчид Үндэсний шигшээ багийн 196 тамирчин, 54 дасгалжуулагчид үйлчилгээ үзүүлдэг юм.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Спортын анагаах ухааны салбарт мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулах ёстой. Үүний тулд орон тооны бус байдлаар зөвлөх хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Мөн өөр улсын сайн туршлагыг судалж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулахыг санууллаа.
САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг “Залгамж халаагаа бэлтгэх хүрээнд өөрийн улсын 13 хүүхэд, залуусыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлэгт хамруулж, хойд хөршид биеийн тамирын чиглэлээр сургаж буйгаа дуулгалаа. Түүнчлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ОХУ, БНСУ, Казахстан улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэв.
Спортын сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд тэмцээний үеийн сандрал, түгшүүрийг багасгах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгсөн бол хоол шим тэжээлийн ач холбогдол, тэмцээн болон бэлтгэлийн үед тамирчныг ядралтгүй, цуцалтгүй нөхөн сэргээлтийн профессийг хурдасгах ач холбогдлын талаар хоол зүйчид зөвлөж байна.