2023.11.20
Орон нутгийн хөгжил
Төв аймгийн Эрдэнэ суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо
Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор 2021 онд эхлүүлсэн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Энэхүү барилга нь улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтад орсноор сүүлийн үеийн чанар, стандартад нийцсэн тав тухтай орчинд сумын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.
Шинэ барилгын нээлттэй холбогдуулан ЭМТ-д шаардлагатай байсан биохимийн шинжилгээний аппарат, эмэгтэйчүүдийн төрөх орыг УИХ-ын гишүүн Н.Энхболдын хамт шийдвэрлэн өглөө. Эмнэлгийн тохижилтыг сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр болон иргэдийн санаачилга, дэмжлэгээр шийдвэрлэж, эмнэлгийн ор, хэрэгслүүд бусад шаардлагатай тавилга, эд хогшлыг шинээр байршуулсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрийн дээд одон, медалиар шагналаа
2023.12.06