АНУ руу хийх шууд нислэгийн талаар санал солилцлоо
2023.11.23
Зам, Тээвэр

АНУ руу хийх шууд нислэгийн талаар санал солилцлоо

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буангантай уулзлаа.

Уулзалтаар энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр гарын үсэг зурсан OPEN SKY хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай ярилцлаа.

Монгол -Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхай хангахад хоёр тал гол анхаарлаа хандуулж байна.

Монгол Америкийн хооронд шууд нислэгтэй болсноор иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх онцгой ач холбогдолтой юм.

2024 оны тавдугаар сард багтаан хоёр орны хооронд шууд нислэг эхлүүлэхийг зорьж байна.

ШИНЭ МЭДЭЭ