УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулаад нэлээн олон хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон тэрэн дотроо эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гээд хууль зүйн байнгын хорооны уржигдарын хурал дээр нэлээн олон, 120-д хуулиас 38 хууль дээр манай байнгын хороо дариу ажилаад нэмэлт өөрчлөлт оруулахыг хийж өгсөн. Манай байнгын хороон дээр 38 хууль хэлэлцсэн, үлдсэн 80 аад хууль нь өөр байнгын хороон дээр хэлэлцээд явж байгаа их хурлын дарга энэ дээр нэлээн анхаарал хандуулж, бусад байнгын хорооны ажлыг түргэн явуулж энэ асуудлыг хэлэлцэж эхлэхгүй бол амьдрал цахим технологийн асуудлыг хүлээхгүй байна.
Иргэд олон материалуудаа цахим хэлбэрээр өөрийн хүсэл, гомдол, өргөдөл, нотлох баримтыг гаргаад өгөх гэхээр тэр байгууллагууд чинь газар дээрээ хүлээж авахгүй байна тэгэхээр бидний шийдвэр гаргалтын удаашралтыг хүлээхгүй ээ, хамгийн бодит жишээ сая төрийн тэргүүн дээр гарч байна fake news энэ дээр жишээлбэл fake news цаана ямар ч монгол иргэн дээр fake news хийчих эрсдэл байгаад байна. Тэгтэл энэ дээр төрийн албан дээр очоод ямар нэгэн асуудлаар асуудал тавих гэхээр нөгөө байгууллагууд нь бодит биет материал эсхүл цаасаар материал авчир гэх нь байна шүү дээ, тэгтэл энэ бол зөвхөн цахим хэлбэрээр байна өөр хэлбэрээр өгөх боломжгүй тул иргэдийн эрх ашиг хохирох энэ хэлбэрээр үргэлжлээд байна гэдэгт анхаармаар байна.
Ялангуяа саяны гарсан зүйл дээр нэг зүйлийг анхааруулмаар байна 2020 онд хийсэн судалгаанаас харахад dig fake гэдэг бол үнэхээр том асуудал байна энэ dig fake-ээр хамгийн гол хэрэглэж байгаа хамгийн том систем бол generative adversaria networks гээд fake news хийхдээ алдаа бодит байдалтайгаа нэг минутын дотор хэдэн мянган удаа давтаж байгаад яг оригнал зүйл рүүгээ гаргаж ирдэг бөгөөд ялгахын аргагүй болгож гаргаж ирдэг системийг GAN буюу generative adversaria networks гээд байгаа энийгээ хэрэглэж иргэдийн эсрэг янз бүрийн үйлдэл хийж болзошгүй байна төрийн тэргүүн дээр бүр том эрсдэл үүсч байгаа, төрийн тэргүүн дээр гарч байгаа эрсдэлийг манайхан бодож үзээсэй гэж бодож байна.
Жишээлбэл АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн эсрэг нэлээн хэдэн жилийн өмнө fake news гарсан тэр fake news дээр цагаан ордон халдлагад өртлөө, Обама ерөнхийлөгч хөнгөн шархадсан гэдэг мэдээ гарахад 06 минутын дараа тусгай албатан энэ мэдээг тогтворжуулахад АНУ-ын зах зээл дээр SMB500 компаниудын хувьцааны үнэ доргиод компаний үнэлгээн дээр өөрчлөл гарахад 136 тэрбум долларын алдагдал гарсан байсан монгол улсын эдийн засгийг 7,8 дахин давсан алдагдал 06 минутын дотор гарч байна тэгэхээр ийм том эрсдэл ард нь байж байгаа шүү, ийм зүйлд эрсдэл байгаад байхад манайхан хууль тогтоох процесс аль болох хурдан явж энийгээ анхаармаар байна. Манай байнгын хороо бол цаг алдахгүй, орж ирсэн бүх асуудлыг маш яаралтай шийдэж өгөөд явж байгаа шүү.