2023.11.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Батжаргал: Өвөлжөө, хаваржааны газрыг зөвхөн малчид, мал бүхий иргэдэд гэж тодотгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Уламжлал харилцааг эрх зүйн харилцаа болгож оруулж ирж байгаа явдал тийм учраас нэр томъёоны хувьд бодмоор, эргэж хармаар зүйлүүд нэлээдгүй байгаа тэгэхээр өвөлжөө, хаваржааны газрыг зөвхөн малчид, мал бүхий иргэдэд өгнө гэж тодотгохгүй бол болохгүй болчоод байна иргэд гээд хэлчихвэл болохгүй болчоод байна. Өвөлжөө, хаваржаан дээр таримал ургамал тарих асуудал өөрөө өвөлжөөнд хөл гэж монголчуудын уламжлалт хэллэгээрээ үндсэн дээ малыг өтөг бууц, малын хөлөөр газрын рельефыг дагаж тогтож байгаа үүсмэл хөрс энэ бууцны хөл гэдэг бол энэ дээр таримал ургамал ургах бололцоо нь байгаа энийг тариад ургуулаад аваад өөрсдийхөө амьдрал, ахуйн аж ахуйдаа хэрэглэдэг улсууд байгаа.
Үүнийг л бид эрх зүйн хувьд зохицуулж өгөхөөр яваад байгаа зүйл. Тэнд бол учиргүй газар хагалалт, атар хагалалт байхгүй ээ учир нь бууцаа өөрийг нь сийрэгжүүлээд үрээ цацаад ногоон тэжээлээ тарьдаг ийм л зүйл тарьж үзсэн хүмүүс тэгэхээр үүнийг нэлээн зөв байдлаар нь зохицуулж шийдэх ёстой тухай асуудал байна. Орж ирсэн төсөл дээр бол тарималын нэр төрлүүд орж ирээд байгаа тэгэхээр энэ дээр бол таримал ургамал тарихыг зөвшөөрч байгаа бол таримал ургамал тарих байдлаар нь хэлцсэн нь дээр байх нэр усаар нь явчихаар тэрэнд ороогүй нь хязгаарлагдаад байгаа юм шиг болчхоод байна тэгэхээр төмсний ногоо, ногоон тэжээл тарьж болдог юм байж, өөр тарьж болдог юм байвал тарина шүү дээ улсууд чинь тэгэхээр тэрийг нь хаамгүй байна гэж хэлмээр байна.
Хадлангийн газар гэдэг бол газрын нэгдмэл сангийн ангилал дотроо тов тодорхой заагдсан газар байдаг тийм учраас тэр газрыг бид нар энэ орж байгаа хуулийн төсөлтэй уялдуулж, хөндөж болохгүй ээ тэр тусгай зохицуулалтаар явдаг ийм зүйл. Тариалангийн хуульд энэ хуулийг дагуулж хөндөж байгаа асуудал байгаа юм одоо энэ тариалангийн хуулиар 5га гаас дээш хэмжээний атар хагалах гэж байгаа бол засгийн газрын шийдвэрээр шийдвэрээр хагалдаг тов тодорхой хуулийг зохицуулалттай энэ дотроо орон нутгийн шийдэлд асуудлаа зохицуулаад явдаг газар тариалангийн бүсдээ эрчимжсэн мал аж ахуйтай хослуулах тухай бидэнд байгаад байгаа тийм учраас тариалангийн хуулийг энэ хөндөгдөж байгаа асуудал дээрээ эрчимжсэн мал аж ахуйн хослолоо яаж авч явах вэ гэдэг заалтаа зөв зохицуулсан байдлаар тодотгох нь зүйтэй.
Одоо их хурал дээр өргөн баригдаад ороод ирчихсэн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн хэд хэдэн хуулиуд байна, газрын харилцаатай холбоотой. Тогтохсүрэн даргаар ахлуулсан, санаачилсан хуулийн төсөл байгаа тэр бол үндсэндээ бэлчээрийн газрын харилцааг илүү тодотгосон зүйл байгаа тэрэнтэй энэ хуулиа нэгтгэж хэлэлцэх нь зөв болов уу гэж ойлгож байна.
Түүний асуултад, Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрийн дээд одон, медалиар шагналаа
2023.12.06