2023.11.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Г.Ганболд: Тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа малчдад газрын гэрчилгээг өгөх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Тусгай хамгаалалттай бүсэд амьдарч байгаа малчдын өвөлжөө, хаваржааны газар орох уу? энийг яаж зохицуулах вэ? Хөдөө тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа малчдын зүгээс ямар хүсэлт тавьдаг вэ гэхээр, ядаж өвөлжөө, хаваржааны газрыг баталгаажуулж, гэрээ гэрчилгээ авах эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөч ээ гэдэг зүйлийг байнга яриад байна. Энийг хуультай тусад нь өргөн бариад хамтад нь хэлэлцээд явах боломж байгаа юу, энийг судласан уу, энэ дээр хууль санаачлагчид болон газрын харилцаа геодези зураг зүйн газрынх нь ХХАА-яамныхан ямар бодолтой байна вэ? Энэ асуудлыг цэгцлэхгүй бол тусгай хамгаалалттай газар дээр юм тариад байж болохгүй төвөгтэй асуудал үүснэ гэтэл тэнд өчнөөн хүмүүс өвөлжөө, хаваржааны газартай суурьшмал ажиллаад амьдраад яваад байдаг энийг яаж зохицуулах вэ?
Түүний асуултад, Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12